Тэргүүлэх чиглэл

ХХАА газар нь дор дурьдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана.

    • Удирдлагын орчин үеийн дэвшилтэд арга, барил, туршлагыг нэвтрүүлэх, үндэсний технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
    • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өмчийн бүх хэлбэрийн иргэн, хуулийн этгээдийг дэмжиж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
    • Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх болон бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, усжуулах арга хэмжээг өргөжүүлэн, уст цэгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах.
    • Мал сүргийн бүтэц, сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх.
    • Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн, эрчимжилт нэвтрүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж хэрэглээний аюулгүй экологийн органик хүнсээр хангах.
    • Хоршоо фермерийн аж ахуйг хөгжүүлэх санаачлага хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.
    • Орон нутгийн зээлийн чадавхийг нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн менежментийг сайжруулан хүний нөөцийн манлайллыг хангах.
    • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх