Стратеги төлөвлөгөө

ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

            Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ХХААХҮЯны төсвийн Ерөнхийлөн захирагч болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнс, хөдөө аж ахуйн талаарх бодлогын хэрэгжилтийг хангахад оршино.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны чиглэл

  1. Удирдлагын орчин үеийн дэвшилтэд арга, барил, туршлагыг нэвтрүүлэх, үндэсний технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
  2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өмчийн бүх хэлбэрийн иргэн, хуулийн этгээдийг дэмжиж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
  3. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх болон бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, усжуулах арга хэмжээг өргөжүүлэн, уст цэгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах.
  4. Мал сүргийн бүтэц, сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх.
  5. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн, эрчимжилт нэвтрүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж хэрэглээний аюулгүй экологийн органик хүнсээр хангах.
  6. Хоршоо фермерийн аж ахуйг хөгжүүлэх санаачлага хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.
  7. Орон нутгийн зээлийн чадавхийг нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн менежментийг сайжруулан хүний нөөцийн манлайллыг хангах.
  8. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх

             Байгууллагын алсын хараа

            Бүсийн хөгжлийн чадавхид түшиглэсэн уламжлалт мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх замаар дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах салбарыг хөгжүүлэх.

Үйл ажиллагааны эрхэм зорилго

            Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжих хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлэх.

Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх гол хууль, эрх зүй

·Хуулиуд

Бодлогын бичиг баримтууд

Хөтөлбөрүүд

  • Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөр
  • Монгол мал үндэсний хөтөлбөр
  • Хоршоо, ЖДҮ хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр
  • Ус үндэсний хөтөлбөр
  • Чацаргана үндэсний хөтөлбөр
  • Газар тариалан дэд хөтөлбөр
  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөр
  • 21:100 үндэсний  хөтөлбөр
  • Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих үндэсний  хөтөлбөр
  • Хоршоог хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
  • 21:100 дэд хөтөлбөр           

Аймгийн хөтөлбөр

  • Газар тариалан
  • Бэлчээр ашиглалтыг сайжруулах
  • Шилмэл мал
  • Залуу малчин
  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх

Баримтлах зарчим

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь (цаашид Газар гэх) нь төрийн албанд мэдлэг, чадвар, хариуцлагатай, шударга, ил тод байдлыг хангасан сайн засаглалыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа дараах зүйлийг эрхэмлэнэ.

  1. Мэдлэг, чадвартай байх: Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэгийг эзэмшин, түүнийгээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, мэргэшсэн үйлчилгээ, дэмжлэгийг ХХААХҮ-ийн сайд болон Засаг дарга, Тамгын газарт үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна;
  2. Хамтын ажиллагаа: Нэгдсэн зохион байгуулалттай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажиллана;
  3. Хариуцлагатай байх: Нийгмийн өмнө хүлээсэн төрийн албаны манлайлал, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ бүтээлч, санаачилгатай, хуулийг дээдлэн ажиллана;
  4. Санаачилгатай, үргэлж сайжруулан, шинийг туршин нэвтрүүлж байх: Газар нь өөрийн алсын хараагаар чиг баримжаа авч, үргэлж санаачилгатай, өөр дээрээ туршин үр дүнтэй нь нотлогдсон шинэ дэвшилтэт туршлагаар бусдыг үлгэрлэн дагуулж, түүнийг нийтийн хүртээл болгоно.
  5. Үйлчилгээг хэрэглэгчдэд чиглүүлэх: Газар нь үндсэн болон бусад хэрэглэгчээ тодорхойлж, тэдгээрийн хэрэгцээг танин мэдэрч, уг хэрэгцээг хангахад чиглэсэн хүний нөөцийн удирдлагатай холбогдсон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, тусгай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээшлүүлэх
    явдал юм.
  6. Бүтээлч, ил тод, хууль дээдлэх: Ажилтан албан хаагч бүр хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд “Ил тод байх” зарчмыг баримтлахыг мөрдлөг болгон сайн засаглалыг нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан асуудлаа хамт олноороо шийдвэрлэх үйл явц болно.
  7. Ёс зүй, шударга, нээлттэй байх: Төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, соёлтой, шударга, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана.
  8. Таатай орчинтой байх: Албан хаагчдын өсөн дэвжих боломжийг тэгш нээсэн, шинэ санаа, шинэлэг арга барил, мэдлэг чадвараа тасралтгүй сайжруулах, түүнийг үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглах хандлага, санал, санаачилгыг хөхүүлэн дэмжсэн ажлын байрны таатай орчинг бүрдүүлнэ.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

            Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

  1. Төрийн үйлчилгээний удирдлага, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх.
  2. Хүнс, газар тариалангийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах,
  3. Мал аж ахуйн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  4. ЖДҮ-ийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
  5. МАА, бэлчээр, хөдөөгийн хүн амын усан хангамжийг сайжруулах
  6. ХАА-н ололт, нэвтрүүлэлт хамтын ажиллагаа

Үйл ажиллагааны гол зорилт

            Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурьдсан гол зорилтыг дэвшүүлж ажиллана.

Үйл ажиллагааны 1 дүгээр зорилтын хүрээнд

  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомжид нийцүүлэн урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах.
  • Төрийн үйлчилгээний удирдлагын манлайллыг хангах.
  • Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.

            Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалан эрхлэх, техник технологи, үрийн талаар явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
  • Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалт, усан хангамжийн бодлогыг зохицуулах.
  • Хүн амын хүнсний хангамж, чанар аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг зохицуулах.
  • Салбарын ажилтнуудыг бүртгэл мэдээ мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах.

            Үйл ажиллагааны 3 дугаар зорилтын хүрээнд

  • Уламжлалт мал аж ахуйг хөгжүүлж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үржлийн ажлын талаар төрөөс баримтлах бодлого болон малын цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын хэрэгжилтийн зохицуулах.

Үйл ажиллагааны 4 дугаар зорилтын хүрээнд

  • Хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
  • Хөнгөн үйлдвэр, дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих, бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ болон инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Үйл ажиллагааны 5 дугаар зорилтын хүрээнд

  • Тухайн ажлын аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх

Бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоо

Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

            Хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус газрын дор дурьдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж гарч байна.

ХХААГн бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч

 

Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

  1. ХХААГ-ын дарга

Газрын зорилт, алсын хараа, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймгийн засаг даргыг мэргэжлийн, зөвлөгөө болон бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар тухайн газрын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх

  • Захиргаа аж ахуйн албаны дарга бөгөөд Хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн.

Хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт хамтын ажиллагааны хэрэгжилтийг хангах, албадын ажилтнуудыг удирдан чиглүүлж, шуурхай удирдлагаар хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах. Байгууллагын үйл ажиллагаанд тайлан мэдээ нэгтгэн гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах үндсэн үүрэг хүлээнэ.

  • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, шийдвэр , дэд хөтөлбөрүүд, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлтөд гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит  явуулах, эрсдлийн удидлагаар хангах, байгууллагын удирдлагыг бодитой мэдээллээр хангах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний бие даасан хараат бус байдлыг хангах

  • Хүний нөөц, сургалт, сурталчилгаа, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын баримт бичиг, хүний нөөцийн асуудал, сургалт, сурталчилгааг зохион байгуулж, тайлан мэдээг цаг хугацаанд гаргаж ажиллах.

  • Техник хэрэгсэл, программ, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохиргоо, холболтуудыг тогтмол хийх замаар сүлжээний хэвийн найдвартай, аюулгүй байдлыг хангах.

  • Архив-бичиг хэрэг, няравын ажил хариуцсан мэргэжилтэн

Байгууллагын даргыг албан үүргээ хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, байгууллагын архив, бичиг хэргийг журмын дагуу эрхлэн хөтлөх, архивлан хадгалах. Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативийг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангах.

  • Нягтлан бодогч

Төсвийн тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомж болон холбогдох заавар журмыг байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах.

  • Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд хүнсний үйлдвэрлэл, технологи, худалдаа, нийтийн хоолны  асуудал хариуцсан мэргэжилтэн

Газрын зорилт, алсын хараа, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр албаны ажилтныг удирдан чиглүүлж, шуурхай удирдлагаар хангах, гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Органик хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын стратеги зорилт, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангах

  • Газар тариалангийн үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтэн:

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн эрсдлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх замаар аймгийн хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах.

  1. ЖДҮ-лэл хариуцсан мэргэжилтэн:

Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд нээлттэй ажиллах

  1. Худалдаа, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Худалдаа, ахуйн үйлчилгээний  салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэрээний хэрэгжилтийг хангах, тайлан, мэдээлэл гаргаж биелэлтийг тооцох.

  1. МҮАлбаны дарга бөгөөд Ерөнхий мал зүйч, МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, технологийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Сумдын ХАА-н тасгийн МАА-н мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах. Мал аж ахуйн чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль  тогтоомж, журам, дүрэм, заавар болон эрх бүхий дээд байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах.

  1. Малын генетик нөөцийн ашиглалт, эрчимжүүлэлт, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудал, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн   

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малчдын ашиг, орлогыг нэмэгдүүлэх, малын ашиг шим, үржлийн чанарыг сайжруулах, удмын санг хамгаалах, бүртгэл мэдээллийн санд  хамруулах 

  1. Малын удмын зүйн үнэлгээ, цөм сүрэг, үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, үржүүлэг технологийн ажил үйлчилгээ, итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, малчдын хоршооны гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, түүхий эдийн урамшуулалд хамруулах, мал аж ахуйн холбогдолтой тайлан мэдээ нэгтгэн гаргах, мэдээллээр хангах

  1. Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Хөдөө аж ахуйн бэлчээр усан хангамжийн хууль, тогтоомж болон бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, худаг, уст цэгийн эзэмшилт, ашиглалт болон бэлчээрийн менежментийг сайжруулах, тэжээлийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх

  1. Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, ялган тэмдэглэгээ  хариуцсан мэргэжилтэн

            Хүнс, хөдөө аж ахуйн газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь ХХААХҮЯ, Аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар, гамшигаас хамгаалах болон мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн байгууллага байна.

Салбарын орчны /SWOT/ шинжилгээ үнэлгээ

Давуу тал:

  1. Удирдлагын бүтэц зохион байгуулалт функциональ учраас шууд удирдлагатай хяналт тавихад хялбар
  2. Ажлын туршлагатай, чадварлаг хүний нөөцтэй байх боломжтой
  3. Сургалт судалгааны байгууллагатай хамтран ажилладаг.
  4. Төвлөрсөн удирдлагад шуурхай хамрагдах боломж өндөр
  5. Ажиллах нөхцөл, техник тоног төхөөрөмж, лаборатори, мэдээллийн нөөцөөр хангагдсан.
Сул тал:
  1. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн хэрэглээний түвшин өндөр байдаг
  2. Зам, харгуй муу, тээвэр, үйлчилгээ, бензин шатах тослох материалын үнэ өртөг өндөр
  3. Малчид, тариаланчдын зах зээлийн сэтгэлгээ төлөвшүүлэх сургалтад хамрагдалт жигд бус,
  4. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи дорой, амьжиргааны түвшин хангалтгүй.
  5. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг өрхүүдэд бэлчээрийн даац хэтрэлттэй  
  6. Бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо хангалтгүй
Боломж:
  1. Баруун бүсийн тулгуур төв 
  2. Хот орчимд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх боломжтой.
  3. Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах тодорхой үе шаттай бодлого хэрэгжүүлж байгаа
  4. Татварын хэмжээ шатлан буурч байгаа
  5. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр төсөл хэрэгжиж байгаа
  6. Хөдөө аж ахуйн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний эрэлт өсч байна
  7. Хөрсний бүтэц газар тариаланд тохирсон байдаг.
Аюул:
  1. Газар нутаг хэт бага, бэлчээрийн даац хэтэрсэн, хөрсний үржил шим алдагдсан.
  2. Усны эх үүсвэрийн нөөц багатай, усны зардал өндөр
  3. Малчид, тариаланчдын хууль, эрх зүйн мэдлэг сул
  4. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтворгүй, өрсөлдөөн их
  5. Газар тариалангийн салбар техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай
  6. Төмс, хүнсний ногооны зах зээлд импортын бүтээгдэхүүн давамгайлж байна.

ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗАГВАР

 

 

Үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх

үйл ажиллагааны чиглэл

Салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөөө, гадаад дотоодын төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт  хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх,
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлтэй, түргэн, шуурхай, шударгаар хүргэх зарчимыг хэрэгжүүлэх
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон нутгийн онцлогт тохируулан холбогдох газруудтай хамтран зохион байгуулж, үйлдвэрийн аргаар боловсруулах мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх
Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Органик хүнсний тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, журмуудыг сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангах
Хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж, малчдаас мал, мах бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
“Сав, баглаа боодол” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах
Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бий болгох
Орон нутгийн хүн амд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчилгаа явуулах
Импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, төмс, хүнсний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангадаг болох
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”  хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах
Газар тариалан аймгийн хөтөлбөр
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх аймгийн хөтөлбөр
ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэ мэдээ мэдээллээр тогтмол хангах
Хиймэл нуур, цөөрөм, усан сан байгуулах ажлыг дэмжих
Жижиг, дунд оврын усалгааны техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд өргөн нэвтрүүлэх.
Услалтын системүүдийг сэргээн засварлах
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
“Залуу малчин”, “Шилмэл мал” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийн хангах
Малын генетик нөөцийн бүртгэл, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах баяжуулах
Малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, мал аж ахуйг эрсдлээс хамгаалах менежментийг сайжруулах
Мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулж, бүс нутгийн онцлогт тохирсон шинэ үүлдэр, омгийг бий болгох
ХАА-н салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтад хуваарьтайгаар хамруулж мэргэжлийн болон менежментийн ур чадварыг дээшлүүлэх.
ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийг экстейншин болон цаг үеийн мэдээллээр шуурхай хангах
Мал бордох аж ахуй байгуулах үүсгэл санаачлагыг эдийн засгийн бодлогоор дэмжин хөгжүүлэх
Өндөр ашиг шимтэй сүүний фермерийн аж ахуйг дангаар болон газар тариалантай хослуулан хөгжүүлэх
Гахай, шувуу, зөгийний аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх
МАА-г эрчимжүүлэхэд чиглэсэн зээл санхүүгийн үйлчилгээг дэмжиж хөгжүүлэх
Өрх, фермерийн аж ахуйн зориулалттай хадлан бэлчээрийн техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх.
Тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, тэжээлийн үйлдвэр байгуулах
Бэлчээрийн газар зохион байгуулалт төлөвлөлт, удирдлагын тогтолцоог сайжруулах, отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг нэмэгдүүлэх
Бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан бэлчээрийг оновчтой ашиглах хамгаалах, нөхөн сэргээх
Шинээр худаг гаргах, засварлах ажилд дэмжлэг үзүүлэх.
Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан өргөжүүлэх
Бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР

Удирдлага, зохион байгуулалт

Энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн Засаг дарга удирдан зохион байгуулах бөгөөд дараах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

  • ХХААЯам, харъяа агентлагууд
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсүүд
  • Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлүүд
  • Салбарын мэргэжлийн агентлагууд
  • Сумдын Засаг даргын Тамгын газар
  • Тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд

Санхүүгийн эх үүсвэр

Улсын төсөв, хөрөнгө оруулалт

Төсвийн тухай хуулийн дагуу салбарын Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарын хооронд байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөө бусад хамтын ажиллагааны хүрээнд болон хөрөнгө оруулалтын замаар санхүүжүүлнэ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тухайн жилд хийгдэх арга хэмжээнүүдийг төлөвлөн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын жагсаалт зэрэгт тусган, зайлшгүй шаардлагатай зардлуудыг орон нутгийн төсөвт тусган батлуулах замаар шийдвэрлэнэ.

Хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, хандив, тусламж, Төрийн бус байгууллагын санаачилга, төслийн шугамаар санхүүжиж болно.