“Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөн

“Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөн

Ховд аймаг 7800 гаруй малчин өрхтэй. 14 мянга гаруй малчинтай. Үүний 34,9 хувийг 18-37 насны залуу малчин эзэлж байна. Аймгийн нутаг дэвсгэрт 4,9 сая толгой мал өвөлжих судалгаа гарчээ. Иймээс цаг улирлын байдал тогтуун, дулаахан үед малчиддаа төрөөс хөдөө аж ахуй, малын эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил, цаг уур, онцгой байдлын үед авах арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх үүднээс “Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөнийг Ховд аймгийн Алтай, Булган, Буянт, Манхан, Мөст, Үенч сумдад зохион байгуулж байна.

Зөвлөгөөний хүрээнд “Шилмэл мал”, “Сүү цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж өндөр ашиг шимтэй шилмэл мал, шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчдыг шалгаруулав.

Түгээх