ХХАА-Н САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

ХХАА-Н САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2018 онд хийсэн ажлын үр дүн, 2019 онд хийх салбарын ажлын зорилтоо тодорхойлох, сумдын ХАА-н тасагтай 2019 онд ажиллах үр дүнгийн гэрээ байгуулах зорилгоор аймгийн ХХААГ-аас салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтыг энэ сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, ХОХБТ-ийн хэлтэс, аймгийн ХХААГазар, аймгийн Бэлчээр, ашиглагчдын холбоо, Ховд аймаг дахь Мерси кор ОУБ, Сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд гээд 40 гаруй хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнд оролцогчдод ХХААХҮЯ, Аймгийн ЗДТГ, ХОХБХэлтэс, ХХААГ, Мэрси кор ОУБ, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, аймгийн МЭ газар, аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар, “Алтайн сүрлэг пирамид” ХХК-ны төлөөлөлүүд оролцож оролцогчдод ХХААХҮЯам болон аймгийн түвшинд авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгч байна.

Түгээх