2017 ОНЫ УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

2017 ОНЫ УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

Мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, баялаг бүтээгч тэргүүний малчдын дундаас ажил үйлс, туршлагаараа бусдыгаа манлайлан Улсын хошой аварга малчин Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт, Улсын аварга малчин Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам,Манхан сумын Зэрэг багийн малчин Бямбаагийн Дэчингончиг, Цэцэг сумын Хөшөөт багийн малчин Бямбаагийн Машбат, Мянгад сумын Чацаргант багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж, Алтай сумын Алтангадасбагийн малчин Баасанхөхийн Оюунбаатар, Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан, Улсын аварга тариаланч Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү, Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар, Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал, Ховд сумын тариаланч Жумагалийн Адай нар тодорлоо. Улсын Хошой аварга, аварга малчин, Аварга тариаланчдад болон түүний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Түгээх