ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА.

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2019 оны орон нутгийн анхны томилолтоо 01-р сарын 05-ны өдрөөс Дөргөн сумаас эхэллээ. Тэрээр энэ удаад 01-р сарын 11 хүртэл Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг гэсэн 6 суманд ажиллаж зарим малчин өрхөөр орж, мал өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж 2018 онд Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн гол гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулна. Мөн 2019 оны зорилго зорилт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж хөдөөгийн иргэдийн санал бодлыг сонсож ажиллах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн НХХ-ийн мэргэжилтэн Ж.Батбаяр, аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, аймгийн ХХҮГ-ын дэд дарга Т.Сайнбаяр нар болон дээрх сумдаас сонгогдсон аймгийн ИХ-ын төлөөлөгчид, аймгийн ХДТ-ын зарим уран бүтээлчид багтан ажиллаж байна.49212650_931419390397108_8850457614434172928_o

Түгээх