ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА

ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА

Улсын онцгой комиссын дарга, МУ-ын засгийн газрын гишүүн, Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Ховд аймагт 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ирж ажиллаа.
27605362_1776032322705983_1739584809_o
IMG_1993
Ховд аймгийн Дарви сум, аймгийн төвд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮСайд Б.Батзориг, МЭҮГазрын дарга П.Ганхуяг, ХХААХҮЯ-ны МААБХЗГазрын дарга Г.Чой-Иш нарын хүмүүс оролцон аймгийн мэргэжлийн анги байгууллагуудад мэдээлэл өгч, өвөлжилт, хаваржилтын ажлын цаг алдагдалгүй шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
IMG_2116
Энэхүү өргөтгөсөн хуралдаанаар Ховд аймагт Улсын нөөцөөс 580 тн өвсийг үнэгүй, 350 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэлээ. Бусад цаг үеийн ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд шуурхай зохион байгуулахыг үүрэг чиглэл болгов.
IMG_1762
27652779_1776032312705984_349121056_o
Энэ үеэр ХХААХҮСайд Б.Батзориг ХАА-н салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өгч хамтран ажиллах талаар уриалга, мэндчилгээ дэвшүүллээ. Сайд Б. Батзориг Ховд аймгийн Дарви суманд үржүүлж буй Сутай хонийг Үүлдээр батлагдсанд мэргэжлийн байгууллагын хамт олонд баяр хүргэж”Гэрчилгээ”-г гардууллаа. Цаашид эмч, мэргэжилтэн нарынхаа мэдлэг, боловсрол, ажиллах нөхцөл бололцоог сайжруулж ажиллахаа илэрхийлээд ХХААГазарт 21,0 сая төгрөгний техник тоног төхөөрөмж олгох батламжийг гардуулж ажлын амжилт хүсэн ерөөлөө. 2017 онд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль УИХ-аар батлагдсан тул хуулийн сургалт, сурталчилгааг сайн хийж ажиллахыг даалгалаа.
27605009_1776032396039309_912940431_o
27650542_1776032232705992_1442805777_o

Түгээх