ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн манай аймагт 3 дугаар сарын 23-нд хүрэлцэн ирж Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажил байдалтай танилцлаа. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайдад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
13
Сайд ХХАА-н салбарын бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус газрын төрийн албан хаагчдад мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх талаар заавар зөвлөмж өглөө. Энэ арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Уранчимэг оролцлоо. Ховд аймгийн нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангах, тэжээлийн ургамал тариалах түүн дээр түшиглэж эрчимжсэн мал аж ахуй эрхлэх асуудалд сайд дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо. Мөн Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг гадаад, дотоодын эрчимжсэн аж ахуй, фермерийн аж ахуйтай танилцуулах замаар орон нутагт тэргүүн туршлага нэвтэрүүлэх бодолтой байгаагаа сайд илэрхийллээ.
14

Түгээх