• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • ХҮНСНИЙ НОГОО БОЛОН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ “НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, ПЛАТФОРМ УУЛЗАЛТ БОЛЛОО.
ХҮНСНИЙ НОГОО БОЛОН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ “НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ  НЬ”  СЭДЭВТ СУРГАЛТ, ПЛАТФОРМ  УУЛЗАЛТ БОЛЛОО.

ХҮНСНИЙ НОГОО БОЛОН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ “НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, ПЛАТФОРМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, Хөгжлийн байгууллага хамтран Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх SECiM төслийг хэрэгжүүлж байна.
2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр SECiM төсөл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГазартай хамтран Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний “Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, платформ уулзалтыг зохион байгууллаа. Платформ уулзалт, сургалтанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, SECiM төслийн удирдагч Г.Ганхөлөг, Хүнсний ногооны зөвлөх Д.Хандсүрэн, сургалт хариуцсан зохицуулагч Т.Пүрэвжав болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтэн нар болон сүү болон хүнсний ногооны чиглэлийн ажил мэргэжлийн нийт 40 гаруй хүн оролцлоо.
22425861_1735067476802468_1234873452_o
22472206_1735067546802461_1711694003_o
SECiM төсөл Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Ховд, Дархан-Уул зэрэг зургаан аймагт хэрэгжих бөгөөд тус бүр нэг суманд хэрэгжих юм. Харин Ховд, Хөвсгөл аймгуудад тус бүр хоёр суманд төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Манай аймгийн хувьд Мөст, Дуут сумдад уг төсөл хэрэгжинэ. Учир нь тус сумдын хувьд сарлаг их байдаг бөгөөд сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг түшиглэн иргэдийг ажилтай, орлоготой байлгах тал дээр түлхүү анхаарч ажиллах зорилготой юм. Мөн хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ихээр үйлдвэрлэж худалдаанд гаргах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах бодлого барин ажиллана гэдгээ төслийн зүгээс онцолж байлаа.
22449415_1735067463469136_299224938_o
22449445_1735067500135799_374951704_o

Түгээх