Хүлэмжийн дэмжлэгийн танилцуулга

Хүлэмжийн дэмжлэгийн танилцуулга

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХХААХҮяамны харьяа ТЭДСангаар дамжуулан нийлэг хальсан бүрхүүлтэй 6х20 харьцаатай 120 м2, 4х8 харьцаатай ногоо, жимс жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид худалдах, худалдан авах болон барьцаат зээлийн гэрээгээр олгогдож байна.

Гэрээний ерөнхий нөхцөл:
Хугацаа: 4 жил
Нэгжийн үнэ: 4х8, 32м2 хэмжээ, нэгжийн үнэ 942,480 төгрөг, 6х20, 120м2 хэмжээ, нэгжийн үнэ 3,236,188 төгрөг
Урьдчилгаа: Үнийн дүнгийн 30% болон үйл ажиллагааны 2% төлөх 4х8, 38м2 хэмжээ, урьдчилгаа 300,000 төгрөг, 6х20, 120м2 хэмжээ, урьдчилгаа 970,000 төгрөг
Бүрдүүлэх материал
– Иргэний үнэмлэх хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
– Оршин суугаа газрын тодорхойлолт /сум, хороо/
– Хяръяа аймгийн ХХААГ-ын тодорхойлолт
– Хүлэмжийг зээлээр авахыг хүссэн албан бичиг, хүсэлт
– Газрын эзэмших гэрчилгээ
– Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал

Түгээх