ХХАА- н салбарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав

ХХАА- н салбарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав

sambar
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй намрын ногоон өдрүүд Ховд- Түншлэл 2015 үзэсгэлэн худалдаа, гойд ашиг шимт шилмэл малын үзэсгэлэн худалдаанууд 8 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн худалдаанд 17 сумын малчид, тариаланчид, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд өөр өөрсдийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ тавьж оролцлоо. Энэ арга хэмжээнд ХАА-н гаралтай бүтээгдэхүүн болох сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, тарвас болон жимс, жимсгэний төрлийн бүтээгдэхүүнүүд зонхилох байр суурийг эзлэж байлаа.
Үзэсгэлэн худалдаанд нийтдээ 30 гаруй нэр төрлийн 120.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн ард иргэдэд борлуулагдаж, 70 хувийн борлуулалт хийгдсэн байна.
ХХАА-н газраас зохион байгуулсан гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаанд 4 төрлийн 50 гаруй мал оролцлоо. Шилмэл малын үзэсгэлэн худалдаа арга хэмжээнд Дарви, Дөргөн, Ховд, Эрдэнэбүрэн сумдууд бусдыгаа хошуучлан, санаачилга гарган оролцлоо. Гойд ашиг шимт малын Алтан медаль-5, мөнгөн медаль-4, хүрэл медаль-6, тусгай байрын шагналаар -5 мал шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан.
Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэнүүдийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Түгээх