ХХААХҮЯ-НЫ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

ХХААХҮЯ-НЫ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

ХХААХҮСайдын 2017 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг бүрэлдэхүүн ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, МЭҮ-ийн газрын мал эмнэлгийн хэлтсийн халдваргүй өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрхэмбаатар, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг нар тус аймагт 2017 оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн 7 хоног ажиллаа.
12
Ажлын хэсэг манай аймагт хийгдэж байгаа малын гоц халдварт Мялзан өвчний вакцинжуулалтын явц, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн хадлан, тэжээл бэлтгэл, отор нүүдэл хийж байгаа малчид болон мал, мах бэлтгэлийн ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өглөө. Ажлын хэсэг Дарви, Зэрэг, Манхан, Алтай сумдад газар дээр нь очиж үйл ажиллагаатай танилцлаа.

Түгээх