ХУВАНЦАР САВНЫ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

01
Орчин үеийн хуванцар нийлэг сав суулга: Сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтэрч буй олон төрлийн технологиос хоол унд, эрүүл ахуйн хэрэглээгээр дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх химийн бодисууд илэрч анхаарал татсаар байна. Үүний нэг нь гал тогооны сав суулганы аюулгүйн технологи юм.Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийдэг байна.
Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд доороо хуванцрын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм. Тэмдгүүд нь тухайн хуванцар эдлэлийн гарал үүслийг заадаг ба мөн хуванцар эдлэлийг дахин боловсруулагчид болон иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай байна.
Тэмдгийг 1970 онд АНУ-ын нэгэн цаас үйлдвэрлэдэг компани хаягдал цаасыг дахин боловсруулах талаар тэмдэглэгээ шаардлагатай байсан тул Их сургуулийн дизайны ангийн оюутнуудын дунд “Эх дэлхий” өдөрлөгийн үеэр дахин боловсруулах тэмдэглэгээний уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Өмнөд Каролины дизайны их сургуулийн оюутан 23 настай Гарри Дий Андерсон энэхүү дахин боловсруулах тэмдгийг олон зүйлээс сэдэвлэн бүтээсэн ба шагналд нь 2500 доллар, АНУ-д ямар нэг их сургуульд суралцах эрхээр шагнасан байна. Энэхүү тэмдэг нь нэг компаний өмч биш нээлттэй орхисноор дэлхий нийтээрээ энэүү тэмдгийг хэрэглэдэг болжээ.
02
03
PET/PETE: Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамалын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага юм.
04
HDPE: Маш өндөр нягтрал бүхий полиэтилен. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.
05
V/PVC: Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйл агуулж болохгүй.
06
LDPE /нягтрал бага/ Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага.
07
PP: Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.
13
PS: энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ний хайрцаг зэргийг хийдэг. Дахин ашиглахгүй.
08
Бусад тэмдэглэгээнүүд: Энэ хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг. Эдгээрийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.
Поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гармон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна. Эдгээр тэмдэглэгээнүүдээс “1”, “5” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, “2”, “4” код бүхий сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага, харин “3”, “6”, “7” код нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй.
Иймд иргэд Та бүхэн өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж буй хуванцар савны тэмдэглэгээг сайн мэдэж байх нь чухал юм.
09
10
11
12