• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд сумдын МЭҮТ-ийн дарга мэргэжилтэн, МЭҮН-ийн эмч, сумдын БАХ-ын төлөөлөгч, малын эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нарыг оролцуулан 128 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
7
10
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, Монголын бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн нар, Дэлхийн зөн Ховд ОНХХ-ын зохицуулагч Э.Төмөрбаатар болон бусад газар, хэлтсийн дарга нар оролцож заавар зөвлөмж сургалт мэдээлэл хийлээ.
8
9
Тус зөвлөгөөн нь Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр батлагдаж шинэ бодлого, зорилтын гарааны жил зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүнс, хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх бие даасан томоохон зорилтуудыг тусгаж, салбарын хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байр болон аймгийн ДНБ-нийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Манай аймаг 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт 7405 малчин өрхийн 3280,6 мянган мал /үүнээс тэмээ 23,9 мянга, адуу 122,1 мянга, үхэр 181,2 мянга, хонь 1265,6 мянга, ямаа 1685,8 мянга/ тоологдож урьд оны мөн үеэс 375.1 мянган толгойгоор буюу 12.9 хувиар 5 төрөл дээрээ өссөн сайхан амжилт гаргалаа.
Аймгийн аварга малчин, тариаланч, тэргүүний фермер, саальчин, бүлэг нөхөрлөл шалгаруулах болзол журмыг шинэчлэн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлууллаа.
2017 оны “XVII жарны Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Улсын аварга малчин 5, Улсын аварга тариаланч 2 шалгарч хамт олноо хошуучлаад байна.
Аймгийн аварга малчин 37, аймгийн хошой аврага малчин 3, фермер 1, аварга тариаланч 5 шалгарсан нь салбарын хамт олны ажлын үр дүн юм аа.
Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын А/87 дугаар тушаалаар Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй “Алтайн улаан ямаа”-г үүлдрээр баталсан нь манай аймгийн хувьд анхны үүлдрийн малтай боллоо.
Халдварт өвчинтэй тэмцэх, эмчлэн сэргийлэх арга хэмжээг 10 нэр төрлийн вакцинаар 177,9 мянган толгой бод, 1293,07 мянган толгой бог, нийт 1470,9 мянган толгой малд зохион байгуулж, нийт малын 96,4 хувь нь хамрагдлаа.
Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногоог 100 хувь, сүүний хэрэглээний 84,2 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.
Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр 2016 онд 623.3 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 129 төсөлд олгож 137 ажлын байр шинээр бий болж, 113 ажлын байр хадгалагдсан байна.
Мөн энэ үеэр 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Тэргүүний Мал эмнэлэг, үржлийн тасаг, Мал эмнэлэг үйчилгээний нэгжүүдийг шалгаруулж шилжин явах цом, дарцаг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
21
20
19
18
17
16
15
14
13
12
11
Цаашид салбарын салбарын ажил үйл ажиллагааг сайжруулан ажиллахаар дараах зөвлөмжийг батлан гаргалаа.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
2017.02.20
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдоос 2017 оны тэргүүлэх чиглэлийг хэлэлцээд дараах зөвлөмжийг гаргаж байна.
1. 2017 оныг “Малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх жил” болгох ажлын хүрээнд “Шилмэл мал” дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
2. Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээг өргөтгөх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах
3. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, отрын бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ хийх, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн газрын бүртгэл мэдээллийн сан шинээр бүрдүүлэх
4. Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах
5. Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, гарал үүслийн гэрчилгээг зөв тодорхойлон, өрх бүрийг эрүүл мэндийн дэвтэртэй болгох
6. Мал амьтны гоц халдварт, халдваргүй, паразиттах өвчний өвчлөл, хорогдлын судалгаа, эпидемлогийн зураглалд тулгуурлан мал эмнэлгийн арга хэмжээний төлөвлөлт гаргаж мөрдөх
7. Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох, экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх
8. “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян” зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах
9. Атрын III дахь аяныг үргэлжлүүлж, усалгаатай тариалангийн хэмжээг 2200 га-д хүргэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах
10.Таримал ургамлын нэр төрлийг олшруулах, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амыг шинэ ногоогоор хангахын тулд өвлийн болон зуны хүлэмжийн аж ахуйг байгуулах
11. Хоршооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Түгээх