ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээгч эрхэм хүндэт малчид, тариаланчид, хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчид, салбарынхаа эмч, мэргэжилтэн та бүхэндээ XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрч буй жилдээ хөдөө аж ахуйн салбарын хамт олон аймгийнхаа ДНБ-ний 45 орчим хувийг үйлдвэрлэж хүн амыг экологийн цэвэр хүнсээр, үйлдвэрийг түүхий эдгээр хангах ариун үйлсдээ амжилт гаргасан сайхан жил болж өнгөрлөө.
Сар шинийн босгон дээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, 2017 оны тэргүүлэх зорилтоо тодорхойлсон нь шинэ ондоо амжилттай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүллээ.
Эрдэнэт мал сүрэг маань 3280,6 мянган толгойд хүрч 5 төрөл дээрээ өсч, өнөтэй сайхан өвөлжиж, урин хавартай учран золгож байгаа энэ цагт Улсын аварга малчин-5, Улсын аварга тариаланч-2, аймгийн хошой аварга малчин-3, аймгийн аварга малчин-37, фермер-1, аймгийн аварга тариаланч-5 төрөн гарсан нь хөдөлмөрч, ажилсаг түмний минь нөр их хөдөлмөрийн үр шим юм аа.
Угтан золгож байгаа сар шинэдээ
Айл хотлоороо, Өвгөд дээдсээ хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
tsaagaan sar

Түгээх