ХОВД АЙМГИЙН МЯНГАД СУМАНД ҮРЖҮҮЛЖ БУЙ МЯНГАД АДУУГ ОМГООР БАТАЛГААЖУУЛЛАА.

ХОВД АЙМГИЙН МЯНГАД СУМАНД ҮРЖҮҮЛЖ БУЙ МЯНГАД АДУУГ ОМГООР БАТАЛГААЖУУЛЛАА.

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөл энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адуу, Хэнтий аймгийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулж, Монгол Улсын малын генетик нөөцийн санд шинээр бүртгэсэн.
Ингэснээр Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.
zurag1
Ховд аймгийн Мянгад сумын “Мянгад адуу” нь бие томтой, алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи, аж ахуйн өвөрмөц онцлогтой, чийрэг бие цогцостой, хурдны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, хээл авах чадвар сайтай, сүү нь тослог ихтэй зэрэг олон давуу талтай.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөл энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралд Мянгад суманд үржүүлж буй Мянгад адууг омог болгох зорилгоор явуулсан үржил селекцийн ажилд хянан магадлагаа хийх ажлын хэсгийн гишүүд оролцож, ажлын хэсгийн ахлагч Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж хянан магадлагаа хийсэн ажлын үр дүнг танилцууллаа.
3
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн 13 гишүүнээс 5 гишүүн хянан магадлагаа хийсэн ажлын хэсэг, Мянгад адууны үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан, идэвхтэй оролцогчид, аймаг, сумаас төлөөлөн ирсэн төлөөлөгчдөөс сонирхсон асуултаа асууж , хариулт авсан бөгөөд 6 гишүүн санал хэлж нийт гишүүдийн 100 хувийн саналаар Мянгад омог болон баталгаажлаа.
1

2
Мянгад адууг омгоор баталгаажуулах ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хуралд Хөдөө аж ахуйн ухааны доктор, зөвлөх мал зүйч Д.Мянганцэвээн, ахмад мал зүйч Б.Дэлгэр, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажав, Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий, Мянгад сумын Засаг дарга Б.Даваадорж, Төр захиргааны ахмад ажилтан Б.Батсуурь, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, мал зүйч М.Ганболд, Мянгад адуу судлаач аймгийн Алтайн унага уяачдын холбооны тэргүүлэгч Ж.Рагчаадорж нар оролцлоо.
4

5
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А-190 дугаар тушаалаар Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй хурдны чиглэлийн Мянгад адууг омгоор баталгаажууллаа.

Түгээх