• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • ХОВД АЙМГИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ХОВД АЙМГИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ХОВД АЙМГИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

11990697_887833398049685_8857404744951623062_nМонгол улсын нийслэл Улаанбаатар хотод Ховд аймгийг сурталчлах өдөрлөг үзэсгэлэн худалдаа 2015 оны 09 дүгээр сарын 10-наас эхлэн зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд Ховд аймгийн олон үндэстэн угсаатны бүлгийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж сум тус бүр өөр өөрийн уламжлалт аж амьдрал, ажлын дадлага туршлагаа нийслэлчүүдэд болон нутаг усныхаа уугуул, суугуул иргэдэд өргөн танилцуулах юм.
Мөн энэ арга хэмжээний үеэр Ховд аймагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүх төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 12-ноос 3 хоног Эрх чөлөөний талбайд тавигдана. Үзэсгэлэн худалдаанд манай аймгийн 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ өргөн барина.
Үүнд Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн болох тарвас, амтат гуа, даршилсан ногоо, төмс, хүнсний ногоо, Ховдчуудын бахархал болсон сүү цагаан идээний төрөл бүрийн бүтээгдэхүүн, чацаргана, жимс, жимсгэний төрөл зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгэн тавигдана.
Мөн Ховдчуудын оюуны болон гар урлалын хөдөлмөр, зүтгэл шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэн худалдаанд оролцуулахаар бэлтгэл ханган Улаанбаатар хот руу хүргүүллээ.
Ховд аймгийн бие даасан үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд бүтээгдэхүүнийхээ дээжээр Улаанбаатар хотод 09 дүгээр сарын 18-20-нд зохион байгуулагдах “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцох юм.

Түгээх