ХАВРЫН БАЯР-2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАВРЫН БАЯР-2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

4
2017 оны 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Хаврын өнгө-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж Ховд аймгийн Жаргалант, Алтай, Булган, Мөст, Чандмань, Зэрэг, Манхан, Мянгад, Буянт, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Дөргөн Цэцэг сумдын нийт 116 орчим иргэн аж ахуйн нэгж амжилттай оролцож шилдэг үйлдвэрлэгчдээ шагнаж урамшуулан, 119,0 сая орчим төгрөгийн борлуулалт хийгээд байна. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар хэрэглэгчид нэг дороос үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.
2
3
Мөн энэ үеэр Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯамнаас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны нээлт, ХХААГазрын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж ард иргэдэд түүхий эдийн урамшуулал, малын урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ЖДҮ-ийн зээл гэх мэт мэдээлэл зөвлөгөө өгч газрын үйл ажиллагааны талаарх үнэлгээний судалгааг авч цаашдын ажилдаа тусган ажиллах нөхцлийг бүрдүүллээ.
6

Түгээх