Тэргүүлэх чиглэл

ХХАА газар нь дор дурьдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана.

  • Хүн амын хүнсний хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Мал амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах
  • Малын үржлийн ажил, үйлчилгээг зөв оновчтой төлөвлөлтийн дагуу явуулж малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, малын генетик нөөцийг хамгаалж баяжуулах
  • Мал, амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
  • Бэлчээрийн даац болон таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хамгаалах
  • ХАА-н эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, орон нутагт уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах
  • Салбарын үйлдвэрлэлд тэргүүний техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх  чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн манлайлалыг өсгөх
  • Байгаль цаг уурын гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх.