НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадам
Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамтдаа
Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон.

Түгээх