Мэндчилгээ

baatarzorig
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь жилд дунджаар аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг үйлдвэрлэж хүн амынхаа хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд бүтээгдэхүүнээр  үйлдвэрүүдийг хангах эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд газар тариалан эрхлэгч, малчин түмэн, ХАА-н болон мэргэжлийн холбоодууд, иргэн та бүхний оролцоо, байгууллагын уялдаа холбоо чухал бөгөөд танд үзүүлэх үйлчилгээгээ нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор энэхүү цахим хуудсийг ажиллуулж байна.

Цахим хуудаснаас манай байгууллагын ажил, үйлчилгээ, ажлын төлөвлөгөө, тайлан, хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн баримт бичиг болон цаг үеийн шуурхай мэдээ, мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

Цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон та биднийг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

        ХОВД АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА Т.БААТАРЗОРИГ