Монгол малын онцлог

Монгол малын онцлог

Монгол адуу

Манай улсын мал аж ахуйн нийт бvтээгдхvvний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн, сvvний 7.0 хувь буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна. Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан vедээ 400 гаруй кг жин татдаг. Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг vйлчилгээтэй. Гvvний хоногийн саам зуны улиралд 7.5 литр . Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг vйлдвэрлэдэг зэрэг нь эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс vйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж 2.7 мянган тонн мах экспортолдог байна. Монгол адууны дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимийн онцлог ялгаатай 1. Тэс 2. Дархад 3. Галшар омгийн адуу байдаг.

Монгол vхэр

Манай орны байгаль, газар зvй, экологийн нөхцлөөс хамааран vхрийн тархалт өндөр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувийг эзлэн vржvvлж байна. Монгол vvлдрийн vхэр нь толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, дагз сэртэнгvй байгаа нь хамгийн онцлог шинж юм. Монгол vхэр улаан зvс зонхилж харин хар бидэртэй хvрэн ягаан, ухаа зvсvvд голчлон зонхилно. Монгол vvлдрийн vнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой 750-800 л сvv өгөх боломжтой. Сvvлийн жилvvдэд 66.9-113.6 мян.тн vхрийн мах бэлтгэж байгаа бөгөөд жилд 12.9-14.0 мян.тн vхрийн мах экспортлодог. Манай улсад: 1. Дорнод талын махны хэвшлийн vхэр 2. Сэлэнгэ 3. Сарлаг 4. Хайнаг зэрэг мах, мах-сvv, сvvний чиглэлийн vхрvvдийг vржvvлж байна. Тvvнчлэн гадаадаас импортоор авчирч vржvvлж байгаа сvv, махны чиглэлийн 1. Хар тарлан * Оросын хар тарлан * Германы хар тарлан 2. Алатау 3. Симментал 4. Талын улаан 5. Халимаг зэрэг vхэр сvрэг бий.

Монгол хонь

Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна. Одоо манай улс 11.9 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт 1. Монгол 2. Байдраг 3. Баяд 4. Говь-Алтай 5. “Vзэмчин” vvлдэр 6. “Сартуул” vvлдэр 7. Дархад 8. Барга 9. “Сутай” омог 10. Хотонт 11. “Тамир” vvлдрийн хэсэг 12. “Керей” vvлдэр 13. “Торгууд” vvлдрийн хэсэг 14. “Алтанбулаг” vржлийн хэсэг 15. Хангай 16. Орхон 17. “Талын нутгийн цагаан” vvлдэр 18. “Ерөө” vvлдрийн хэсэг 19. “Жаргалант” vржлийн 20. Сvмбэр хэсгийн цэвэр, эрлийз 1.7 сая хонийг vржvvлж байна.

Монгол ямаа

Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар бvдvvн ухна 55-58, эм ямаа 37-41, шvдлэн ухна 35-38, охин шvдлэн 29-31 кг жин дардаг бөгөөд ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 л сvv өгөх бөгөөд vvнээс таваарын зориулалтаар 20-30 л сvv сааж ашиглах бололцоотой, сvvний хуурай бодис дунджаар 15.44,нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг. Манай улс одоо 9.6 сая ямаатай бөгөөд 1. Монгол vvлдрийн ямаа 2. Өнжvvл vvлдрийн хэсэг 3. Залаа жинстийн цагаан 4. Эрчим 5. Баяндэлгэрийн улаан 6. Буурал 7. Өлгийн улаан 8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан vvлдрийн хэсэг гэсэн vvлдэр, vvлдрийн хэсэг, омгийн ямааг vржvvлж байна. Монгол ямааны тархалтын зургыг энд дарж vзнэ vv

Монгол тэмээ

Манай эриний өмнөх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байсан бөгөөд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна. Монгол тэмээний онцлог нь говийн бvсэд бусад төрлийн малаас авдаг ноос, мах, сvv, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа төлөөлөн өгч чаддагт оршино. Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бүсэд улсын бvх тэмээний 70 шахам хувь нь байршсан байдаг. Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хvрч байсан бол эдгээ 285.2 мянга болж бараг 3,0 дахин цөөрөөд байна. Зөвхөн 1995 оноос хойш гэхэд л тэмээний тоо 82,3 мянга буюу 22,4 шахам хувиар буураад байна. Ийнхvv манай улсын тэмээ байнга хорогдож удмын сан нь алдагдаж болзошгvй болоод байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол орны мал аж ахуй вэб сайтаас үзнэ үү.

Түгээх