• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • МАНАЙ АЙМГААС УЛСЫН “АВАРГА МАЛЧИН” 5, УЛСЫН “АВАРГА ТАРИАЛАНЧ” 2, АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН” 37, ХОШОЙ АВАРГА 3, “АВАРГА ТАРИАЛАНЧ” 5 ТОДОРЛОО
МАНАЙ АЙМГААС УЛСЫН “АВАРГА МАЛЧИН” 5, УЛСЫН “АВАРГА ТАРИАЛАНЧ” 2, АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН” 37, ХОШОЙ АВАРГА 3, “АВАРГА ТАРИАЛАНЧ” 5   ТОДОРЛОО

МАНАЙ АЙМГААС УЛСЫН “АВАРГА МАЛЧИН” 5, УЛСЫН “АВАРГА ТАРИАЛАНЧ” 2, АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН” 37, ХОШОЙ АВАРГА 3, “АВАРГА ТАРИАЛАНЧ” 5 ТОДОРЛОО

XVII-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас “Улсын Аварга Малчин”, “Улсын Аварга Тариаланч”-дыг тодрууллаа.
Ховд аймгаас “Улсын Аварга малчин”-аар 5 хүн, “Улсын Аварга Тариаланч”-аар 2 хүн улсын аварга малчин, тариаланчийн болзол хангаж сар шинийн босгон дээр хамт олноо хошуучиллаа. Үүнд: “Улсын Аварга малчин”-аар
Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал
Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав
Мөст сумын Баянхайрхан багийн малчин Даваагийн Дашзэвэг
Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Нямгэрэл
Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр
“Улсын аварга тариаланч”-аар
Жаргалант сумын иргэн Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн
Буянт сумын иргэн Жигжидийн Хартолгой
Улсын Аварга малчин иж бүрэн гэр, Улсын Аварга тариаланч 3,0 сая төгрөгний мөнгөн шагналыг гардаж авах юм.
Мөн сар шинийн босгон дээр “Аймгийн Аварга малчин”, Аймгийн Хошой аварга малчин”, “Аймгийн Аварга Тариаланч”, “Аймгийн Аварга фермер” хамт олныг шалгарууллаа.
Аймгийн Аварга малчин-аар 17 сумаас 37 хүн, Аймгийн Хошой аварга малчин-аар 3 хүн, Аймгийн Аварга фермер-ээр 1 аж ахуйн нэгж байгууллага, Аймгийн аварга тариаланч-аар 5 хүн тус тус шалгарлаа. Аймгийн Засаг даргын захирамжийг хавсаргав.
Улс, аймгийн аварга малчин, тариаланчдын шагналыг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, аймгийн удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд 2 дугаар сарын 18-наас 25-ны хооронд газар дээр нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
1

2

3

4

5

6

Түгээх