МАЛЧИН, УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

МАЛЧИН, УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачлагаар Ховд аймагт “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн” 09 дүгээр сарын 09-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд боллоо.
DSC_3520
DSC_3529
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, “Дэлхийн зөн” Ховд ОНХХ, Мерси-Кор Ховд ОУБ-тай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, ХХААХҮ сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ш.Батсүх, бусад холбогдох газрын дарга нар болон Ховд аймгийн 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Хүн эмнэлгийн эрхлэгч, эмч болон бүх сумдын баг бүрээс туршлагатай малчид нийт 270 гаруй хүн оролцлоо.
DSC_3535
Энэхүү зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбартай холбоотой шаардлагатай мэдээллээ солилцож, тус салбарт, малчдад тулгамдаж буй олон арван асуудлуудыг хэлэлцэж, улмаар зөвлөгөөнөөс уриалга зөвлөмж гарган Ховд аймгийн 7400 гаруй малчин өрхөд хүргүүлэхээр боллоо. Ингэснээр малчин айл өрх бүр мал маллах арга туршлагаас судалж, өвлийг өнтэй давахад зохих хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
DSC_3548
Зөвлөгөөний үеэр ХХААХҮЯ-наас 16 малчныг Хөдөө аж ахуй, хүнсний Тэргүүн цол тэмдэгээр шагналаа.
DSC_3588
Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХСайд С.Бямбацогт оролцогчдод гарын бэлэг гардууллаа.
DSC_3606

Түгээх