• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛОН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛОН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛОН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баруун бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн арга хэмжээнд оролцогчид 09 сарын 09-ны өдөр Ховд аймгийн түүх дурсгалын газрууд болон шинээр байгуулагдсан бүтээн байгуулалтай танилцлаа. Үүнд: Хүүхэд залуучуудын парк, 108 суварга, Хан алтайн дуулал хөшөөний цогцолбор, Эв эеийн цамхаг, Сангийн хэрэм зэрэг газартай танилцаж, үзэж сонирхлоо.
108 suwarga

hushuu

park

sangiin herem
Мөн өдрийн 14 цагаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанаас “Гоц халдварт өвчний үеийн үзүүлэх сургууль”-г Шүүтийн тохойд зохион байгуулж ХХААХҮЯам, ОБЕГазар, МХЕГазар, Улсын Мал эмнэлэг, үржлийн газраас албаны холбогдох хүмүүс байлцлаа.
6
Уг арга хэмжээний бэлтгэлийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны эмч нар бүрэн хангаж, аймгийн ОБГазар, Зэвсэгт хүчний 123 анги, МХгазар, Цагдаагийн албаны хүмүүс холбогдох чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаа. Халдварт өвчний үзүүлэх сургуулийг баруун 5 аймгийн 200 орчим эмч, мэргэжилтэн нар үзэж танилцсан нь чухал арга хэмжээ боллоо.
1

2

3

4

5
Орой 17 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт Баруун бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн арга хэмжээнд оролцогчдын дунд хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт зохион байгуулагдлаа.
Урлагийн тоглолтонд оролцогчид 5 номинацаар ширүүхэн өрсөлдөж үзэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээлээ.
1.Гоцлол дууны төрөлд: Ховд аймгийн ХХААГазар Д.Ариунбаатар,
2.Бүжгийн төрөлд: Завхан аймгийн ХХААГ-ын бүжигчид
3. Дуэт дууны төрөлд: Увс аймгийн ХХААГазар Б.Нямдорж, Ц.Энхтүвшин
4. Хөгжмийн төрөлд: Баян-Өлгий аймгийн ХХААГазрын хамт олон
5. Шүлгийн төрөлд: Говь-Алтай аймгийн ХХААГазар А.Дамдин нар шалгарлаа.
7

8

9

10

11
Нийлбэр дүнгээр I байрыг Баян-Өлгий аймаг
II байрыг Ховд аймаг
III байрыг Увс аймаг тус тус эзэллээ.
Урлагын тоглолтын төгсгөлд ХХААХҮСайд П.Сэргэлэн дагалдан яваа хүмүүсийн хамт нэгдсэн арга хэмжээнд оролцогчдод амжилт хүсэж “Найрсаг байгаасай”, “Алтан намар” дуунуудыг дуулсан нь оролцогчдын талархалыг хүлээлээ.
12

13

Түгээх