• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • БАРУУН БҮСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРУУН БҮСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БАРУУН БҮСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар Баруун бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан сургалт, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт 2017 оны 09 сарын 08-наас 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ХХААХҮСайд П.Сэргэлэн болон тус яамны газар, агентлагын дарга, мэргэжилтэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
2
1
Мөн баруун 5 аймгийн ХХААГазрын дарга, албаны дарга, эмч, мэргэжилтэн, сумдын МЭҮТасгийн эмч, мэргэжилтэн нийт 200 орчим хүн хамрагдлаа.
3
09 сарын 08-нд бүтэн өдрийн турш ХХААХҮЯамны сургалт зохион байгуулагдаж сургалтыг ХХААХҮЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Мөнхбаясгалан удирдаж зохион байгууллаа. ХХААХҮЯ-наас Мал аж ахуй, Газар тариалан, Жижиг дунд үйлдвэрлэл, Хүнсний аюулгүй байдал, Хөнгөн үйлдвэрлэл, Хоршоо хөгжүүлэх,Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалт, мэдээлэл өгч санал солилцлоо. Сургалтанд ХХААХҮСайд П.Сэргэлэн хэлэлцүүлэгт оролцож Төр засгийн бодлого, яамны цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч салбарын хамт олонтойгоо санал бодлоо солилцож, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаа.
1.1
Баруун бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн арга хэмжээний нээлт 14 цагаас Галбан бошигт, Ард аюушийн талбайд боллоо.
8
4
5
6
7
Нээлтэнд ХХААХҮСайд П.Сэргэлэн тус арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.
Мөн Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ХХАА салбарын нийт ажилчдад амжилт хүсэж цаашид бүсийн чиглэлээр хамтарч ажиллахыг хүсэн ерөөлөө.
10
12
9
Нээлтийн арга хэмжээний үеэр ХХААХҮЯамнаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар фургон автомашин, 17 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикл олгож байгаагаа танилцуулж хүндэтгэлтэйгээр гардуулж, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлийг дэвшүүллээ.
13
14
15
17
16
18
19

Түгээх