БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ХХААХҮ-ийн Яамнаас зохион байгуулсан Баруун бүсийн аймгуудын ХХАА-н газар, сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд оролцсон сургалт, зөвлөгөөн Увс аймагт энэ сарын 23-наас 24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
1
Уг зөвлөгөөнд ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж Увс аймгийн ХХААГазартай хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөн, сургалтыг нээж ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле үг хэлж, салбарын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
3
Зөвлөгөөнөөр ХХААХҮ-ын салбарын бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл мэдээллүүд тавьж хэлэлцүүлэв. ХХААХҮ-н салбарын бодлогын баримт бичиг, хуулийн хэрэгжилт, МАА, Газар тариалан, Хөнгөн үйлдвэрийн салбар, Хүнсний үйлдвэр, Худалдаа, нийтийн хоолны салбар, ЖДҮ, хоршооны салбарын 2018 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны газар, агентлагын дарга, мэргэжилтэн нар мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчидтой мэдээлэл солилцлоо. Мөн ХХААХҮ-ын салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын талаар ХШҮДА-ын газрын мэргэжилтэн С.Сонгууль, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах замаар МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нь, Мал эмнэлгийн гэрчилгээ, эргэн мөшгөх тогтолцооны толаар мэдээллийг Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн ажилтан Д.Булгамаа, И.Баярмаа нар танилцуулга хийж мэргэжилтэн нартай харилцан санал солилцлоо. Хөтөлбөрт орсны дагуу Увс,Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын ХХААГ-аас 2018 онд дэвшүүлсэн зорилтын биелэлт, шинээр санаачилсан ажлын туршлагын талаар дээрх аймгуудын ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, Б.Бямбажав, Б.Нургулан, Б.Солонго, Б.Баян-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
4
Сургалт зөвлөгөөний арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилж хэлэлцүүлэг, асуулт, хариулт, 10 гаруй хүн үг хэлж санал гаргаж эцэст нь ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өгсөнөөр эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.
5
2018.08.24 өглөө 8 цагаас зөвлөгөөнд оролцогчид “Увсад үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа үзэж сонирхолоо.
Мөн өдрийн 10-12 цагт Мал угаах явуулын ваннаар мал угаах үзүүлэх сургууль зохион байгууллаа. Уг ваннаар мал угаах үзүүлэх сургуульд оролцогчид сайн, муу талтай ажил болсон байна гэдэг дүгнэлт хийв.
6

7

8

9
Үдээс хойш 14 цагаас баруун 5 аймгийн ХХАА-н салбарын ажиллагсадын дунд гар бөмбөгийн холимог, ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Гар бөмбөгийн холимог багийн тэмцээнд Завхан аймаг 1-р байр, Говь-Алтай аймаг 2-р байр, Ховд аймаг 3-р байр эзэллэж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
10

11

12
Баруун бүсийн зөвлөгөөнд оролцогчид 8 сарын 25-нд Увс аймгийн Увс нууранд хаалтын арга зохион байгуулж, зөвлөгөөн сургалт, спортын арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
13

Түгээх