• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • БАРУУН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН, СУРГАЛТ, СПОРТ, УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРУУН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН, СУРГАЛТ, СПОРТ, УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БАРУУН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН, СУРГАЛТ, СПОРТ, УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны 9 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Chinggis khan cup-2017” олон улсын хоолны фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” уриан дор баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан, сургалт, спорт, урлагийн наадам Ховд аймагт 2017 оны 8 сарын 10-наас 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа.
1

2

3
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг, ХХААХҮЯ-ны Хоол үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваадулам, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, үйлчилгээний гавъяат ажилтан, Монгол улсын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Р.Батбаатар нар болон Монгол улсын мастер тогооч н.Цэрэнпагмаар ахлуулсан Баянхонгор аймгийн баг, н.Сувдмаа ахлагчтай Говь-Алтай аймгийн баг, МУ-ын мастер тогооч н.Саулеш ахлагчтай Баян-Өлгий аймгийн баг, н.Нямжаргал ахлагчтай Увс аймгийн баг, н.Мөнхбат ахлагчтай Ховд аймгийн баг нийт 220 гаруй оролцогчид оролцлоо.
4

Наадамын үеэр Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.
5

6
13
8

9

10

11

Тогооч, зөөгч нарын дунд сургалт, семинар, жагсаал, спорт, урлагийн тэмцээн, “Сургууль цэцэрлэгийн тогооч нар”, “Ресторан, зоогийн газрын тогооч нар”, “Талх нарийн боов”, “Орчин үеийн Монгол үндэсний хоол”, “Зөөгчдийн ур чадварын уралдаан” зэрэг ур чадварын тэмцээнүүд зохион байгуулагдлаа.
12

Түгээх