• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХХАА-н салбарын удирдах ажилтан, эмч, мэргэжилтэний аймгийн зөвлөгөөн сургалт, семинар 3 дугаар сарын 12-нд аймгийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.
29243701_1795081014134447_3450274033491247104_o
29196878_1795090420800173_7690879181101465600_o
29250195_1795089877466894_7147100853587935232_o
Зөвлөгөөнд аймгийн удирдлага, ХХААГазрын удирдлага, эмч, мэргэжилтэн, Монголын Мал эмнэлгийн холбооны тэргүүн Б.Батсүх, “Дэлхийн Зөн” Ховд ОНХХ, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос тус тус мэдээлэл өглөө. Хөдөө орон нутгаас сумдын МЭҮТасаг, МЭҮНэгжүүдийн эмч, мэргэжилтэн нийтдээ 120 гаруй хүн оролцлоо.
29244000_1795082334134315_6244908020619280384_n
29196596_1795081094134439_2596528736564150272_o
29186945_1795082687467613_7027532288371982336_o
29196360_1795080294134519_5024527951480225792_o
29258686_1795080034134545_2308202170324877312_o
29244010_1795082624134286_5132981330312691712_o
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2017 онд хийсэн ажлын тайлан, 2018 оны зорилт хөдөө аж ахуйн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үнэ цэнэ, одоогийн нөхцөл байдал, дутагдалтай тал, сайжруулах санал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлсэн ажил хэрэгч, үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд оролцогчид аймгийн удирдлагуудад хандаж ХХААГазрын удирдлагыг мэргэжлийн хүн тавьж ажиллуулж өгөх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг мал аж ахуйн гол арга хэмжээний үед олгож өгөхийг хүсэж санал гаргалаа.
29197187_1795082254134323_5528149228129353728_o
29216295_1795081274134421_648641989859868672_o
Зөвлөгөөний дараа аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, мэргэжилтэн, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч нартай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Түгээх